Миний байнга ажигладаг манай залуучуудын буруу хийдэг нэг зүйл бол хэт хүнд жингээр өргөх, түүнийгээ өргөхийн тулд савах, хотойх зэрэг хөдөлгөөн хийн тэрхэн агшинг ашиглаж өргөх юм. Даахгүй хэт хүнд жингээр хий хэдэн удаа өргөх нь биеэ хөгжүүлэх булчинлаг болох сайн арга бол бишээ.
Энд  миний хэлэх гэсэн гол зүйл бол тооноос илүү чанар, тийм болохоор хэдийг өргөх чинь биш харин хэрхэн өргөх чинь чухал шүү. Энэхүү спортыг маань сонирхон хичээлэлдэг залуучууддаа хэлэх дуртай үг л дээ. Ер нь хүнд өргөх гэж биш булчингаа хөгжүүлэхийн тулд бодигоор хичээллэж фитнэст явж эхэлсэн биздэ
Залуучууд өөрийн эрхгүй фитнэсийн зааланд байнга болдог хэн илүү өргөх нь вэ гэсэн сэтгэцийн тэмцээнд их оролцдог. Зааланд байх хугацаандаа өөрийгөө төвлөрүүлж уралдах хүслээ хаяж бэлтгэлээ хийх нь чухал байдаг. Хүмүүс хэдийг өргөж юу хийж байгааг анзаарахын оронд өөрийн булчингын харьцаа, өөрийн техникд анхаарлаа хандуулах хэрэгтэй.
Хийсэн дасгал болгоныхоо үр шимийг бүрэн хүртэхийн тулд та техникдээ онцгой анхаарч дасгал болгоноо зөв хийх шаардлагатай.  Дасгалаа 8 аас 10 удаа техникээ яг барьж хйиж чадахгүй бол яах аргагүй арай бага жингээр хийх хэрэгтэй. Ихэнх хүмүүс аль болох хүнд өргөх хүсэлдээ автан техникээ анзаарахаа больж эхэлдэг. Зарим нь анхнаасаа хэрхэн хичээллэх зөв техник заалгаагүй сураагүй учраас техникээ засаж авахад оройтсон байдаг.
Доох санамжууд нь таньд зааланд хийсэн дасгал болгоныхоо үр шимийг бүрэн хүртэхэд туслана. Та техникдээ сайн анхаарж чаддаггүй бол дахиж заал орохоосоо өмнө энэ санамжуудыг уншиж дуусгаарай.

1: Барицах, өрёөлдөх
Зааланд байх хугацаандаа юуны төлөө тэнд байгаа билээ гэдгээ санаж  бусадтайгаа өрсөлдөх барицахын хэрэггүй. Хажуудаа байгаа хүнээс илүү өргөх гэж хичээхийн оронд өөрийн програмыг дагах хэрэгтэй. Хэрвээ та зорилготой мөн түүндээ хүрэхийг хүсвэл дасгал болгоныхоо техникийг яг зөв хийж байх шаардлагатай. Ингэснээр та яваандаа илүү хүчтэй ч болж зөв техникээр  илүү ч хүнд өргөдөг болно.

2: Гүйцэд хөдөлгөөн
Богино тийрэлтэт хөдөлгөөнөөр хийсэн дасгал огт үр дүнгүй биш л дээ гэвч зөвхөн булчинг цочироох зорилгоор л хийдэг. Хийсэн дасгалыхаа үр дүнг бүрэн хүртье гэж бодож байвал технихтээ анхаарч дасгал болгоноо гүйцэд хийж байх хэрэгтэй. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл та дасгалынхаа хөдөлгөөнийг дуустал буюу тултал хийх ёстой. Хоёр толгой дасгал гуянаас эхэлж мөрний урд дуусна, мөн цээж шахах үед дээшээ тултал нь өргөж доошоо бүрэн буулгана гэсэн үг.

3: Аяар гэм!
Дасгалыг хэт хурдан гүйцэтгэх нь түгээмэл алдааны нэг. Цээжний шахалт бол наад цахын жишээ. Олон хүмүүс шууд цээжиндээ бараг унагаачаад дараа нь буцааж түлхдэг. Энэ нь маш буруугаас гадна мөрний булчин буюу шөрмөс ихэнх ачааллыг үүрдэг учраас цээжний булчинг хөгжүүлэхэд бараг нэмэргүй байдаг. Тэгээд ч хийсэн дасгалынхаа тавин хувийг хий үрчихэж байгаа байхгүй юү. Булчинг хөгжүүлэх дасгал нь аль болох удаан хяналттай хөдөлгөөнөөр хийгдэх ёстой. Хэт хурдан тэрхэн хоромын хүч хөдөлгөөнийг ашиглах нь та өөрийн цагыг үрж байгаагаас гадна хүнд хөнгөн гэмтэл ч авах аюултай.

4: Дасгалын оргил.
Дасгал бүр тодрхой булчинг хөгжүүлэхэд зориулагдсан байдаг. Дасгалын төгсгөл буюу оргил хэсгийг зөв хийх нь маш чухал учраас онцгой анхаарах хэрэгтэй. Жишээ нь гарын хоёр толгойн таталт дасгал хийхдээ дасгалын төгсгөлд булчингаа аль боломжоороо чангалж тулаж байна уу гэдгээ харах хэрэгтэй. Ингэснээр та булчиндаа дасгалын үеэр максимум хэмжээний цус гүйлгэж тэр хэмжээгээрээ таны булчинд өгөх үр дүн нэмэгдэнэ. Дасгалаа зөв хйиж тухайн дасгалын булчинг 100 хувь бүрэн оноож ашиглах ёстой.

5: Хэн нэгнээр хянуул.
Бид яваандаа бүгд л ямарваа нэгэн муу зан сурдаг техникээ алддаг учраас заавал хэн нэгэн хүн таныг харж техникийг чинь зөвтгөж байх хэрэгтэй. Болоод байна, би мэдэж байна гэж ойлгож болохгүй. Партнёртой бол сайн хэрэг таныг харж залруулна хэрэв байхгүй бол өөрийн фитнэсийн багш дасгалжуулагч болон магадгүй хажуудаа буй тамирчдаас асууж болно.

6: Сайн хооллох, ойрхон хооллох
Зөв сайн хооллох нь бодигоор хичээллэгчдийн сайтар анхаарах ёстой зүйлийн нэг. Та тав хоног төгс бэлтгэл хийсэн ч зөв хоолох буюу хэрэгцээтэй уураг калороо авахгүй бол яагаад ч хөгжихгүй. Өдөрийн гурван хоол гэдэг сэтгэлгээнээсээ салж өдөрт доод тал нь таван арай бага порцоор хооллож сурах хэрэгтэй. Гэдэс чинь цадах бол яахав гол нь биед чинь булчинд чинь хэрэгтэй хоолоор хооллох нь зүйтэй. Олон хооллох нь таны бодисын солилцоог нэмэгдүүлж өдрийн турш таны биеийг тэжээлээр байнга хангахад тусладаг. Булчин нэмэхийн тулд та илүү ердийнхөөс илүү калор болон 1,5-2 грам уураг биеийн жингийн паунд болгонд идэх ёстой. Мөн бэлтгэлийнхээ дараа буюу таны бие уураг карб хүлээж авах тэр чухал үед өндөр уурагтай хоол юмуу зориулалтын уураг заавал найруулж уух хэрэгтэй.

MongolMuscle.com
Орчуулсан:
Хангай