14 хоногт биеийн жингээ 8 хүртэл кг-аар хасна

Хоногийн дундаж илчлэг 552 Ккал.
Францын тураах дэглэмийн үргэлжлэх хугацаа нь хоёр долоо хоног байдаг. Дэглэмийн туршид хэрэглэх хүнсний зүйлс нь илчлэг багатай байдаг учраас биеийн жингээ хасах нь амархан байдаг. Дэглэмийн хоолны цэс нь маш тодорхой бөгөөд, цэсэнд зааснаас өөр зүйлсийг идэж болохгүй.
Мөн дэглэмийг барих хугацаанд талх, нарийн боов, чихэр, жимсний шүүс, давс, янз бүрийн дарсан ногооны шүүс, алкоголь төрлийн ундаа зэргийг хэрэглэхийг хориглоно. Францын тураах дэглэмийг сахих үед голдуу загас, мах, өндөг, ногоо, хүнсний ногоо, жимс, хар талхыг хэрэглэнэ.

Францын тураах дэглэмийн хоёр долоо хоногийн хоолны цэс

Дэглэмийн 1 дэх өдрийн цэс

  • Өглөөний цай – чихэргүй кофе
  • Өдрийн хоол – салат. Орц: 1 ш улаан лооль, 2 ш чанасан өндөг, салатны навч
  • Оройн хоол – салат. Орц: 100 г чанасан өөхгүй үхрийн мах, салатны навч

Дэглэмийн 2 дахь өдрийн цэс

  • Өглөөний цай – чихэргүй кофе, нэг зүсэм хар талх
  • Өдрийн хоол – 100 г чанасан үхрийн мах
  • Оройн хоол – салат. Орц: 100 г чанамал хиам, салатны навч

Дэглэмийн 3 дахь өдрийн цэс

  • Өглөөний цай – чихэргүй кофе, нэг зүсэм хар талх
  • Өдрийн хоол – ургамалын тосонд шарсан 1 ш дунд зэргийн хэмжээний лууван, 1 ш улаан лооль, 1 ш бэрсүүт жүрж
  • Оройн хоол – салат. Орц: 100 г чанамал хиам, 2 ш чанасан өндөг, салатны навч

Дэглэмийн 4 дэх өдрийн цэс

  • Өглөөний цай – чихэргүй кофе, нэг зүсэм хар талх
  • Өдрийн хоол – 1 ш түүхий дунд зэргийн хэмжээний лууван, 100 г бяслаг, 1 ш өндөг
  • Оройн хоол – жимс, 1 аяга тараг

Дэглэмийн 5 дахь өдрийн цэс

  • Өглөөний цай – 1 ш түүхий дунд зэргийн хэмжээний лууван, 1 ш нимбэгний шүүс
  • Өдрийн хоол – 1 ш улаан лооль, 100 г чанасан загас
  • Оройн хоол – 100 г чанасан үхрийн мах

Дэглэмийн 6 дахь өдрийн цэс

  • Өглөөний цай – чихэргүй кофе
  • Өдрийн хоол – 100 г чанасан тахианы мах, салатны навч
  • Оройн хоол – 100 г чанасан үхрийн мах

Дэглэмийн 7 дахь өдрийн цэс

  • Өглөөний цай – чихэргүй ногоон цай
  • Өдрийн хоол – 100 г чанасан үхрийн мах, 1 ш жүрж
  • Оройн хоол – 100 г чанамал хиам

Дэглэмийн 8 дахь өдрийн цэс

  • Өглөөний цай – чихэргүй кофе
  • Өдрийн хоол – салат. Орц: 1 ш улаан лооль, 2 ш чанасан өндөг, салатны навч
  • Оройн хоол – салат. Орц: 100 г чанасан өөхгүй үхрийн мах, салатны навч

Дэглэмийн 9 дэх өдрийн цэс

  • Өглөөний цай – чихэргүй кофе, нэг зүсэм хар талх
  • Өдрийн хоол – 100 г чанасан үхрийн мах
  • Оройн хоол – салат. Орц: 100 г чанамал хиам, салатны навч

Дэглэмийн 10 дахь өдрийн цэс

  • Өглөөний цай – чихэргүй кофе, нэг зүсэм хар талх
  • Өдрийн хоол – ургамалын тосонд шарсан 1 ш дунд зэргийн хэмжээний лууван, 1 ш улаан лооль, 1 ш жүрж
  • Оройн хоол – салат. Орц: 100 г чанамал хиам, 2 ш чанасан өндөг, салатны навч

Дэглэмийн 11 дэх өдрийн цэс

  • Өглөөний цай – чихэргүй кофе, нэг зүсэм хар талх
  • Өдрийн хоол – 1 ш түүхий дунд зэргийн хэмжээний лууван, 100 г бяслаг, 1 ш өндөг
  • Оройн хоол – жимс, 1 аяга тараг

Дэглэмийн 12 дахь өдрийн цэс

  • Өглөөний цай – 1 ш түүхий дунд зэргийн хэмжээний лууван, 1 ш нимбэгний шүүс
  • Өдрийн хоол – 1 ш улаан лооль, 100 г чанасан загас
  • Оройн хоол – 100 г чанасан үхрийн мах

Дэглэмийн 13 дахь өдрийн цэс

  • Өглөөний цай – чихэргүй кофе
  • Өдрийн хоол – 100 г чанасан тахианы мах, салатны навч
  • Оройн хоол – 100 г чанасан үхрийн мах

Дэглэмийн 14 дэх өдрийн цэс

  • Өглөөний цай – чихэргүй ногоон цай
  • Өдрийн хоол – 100 г чанасан үхрийн мах, 1 ш бэрсүүт жүрж
  • Ооройн хоол – 100 г чанамал хиам

Энэхүү дэглэмийг сахих үед химийн найрлагатай жимсний шүүснээс гадна бусад  шингэн зүйлсийг ууж болно, жишээлбэл хийжүүлээгүй цэвэр ус, бүх төрлийн цай, кофе.

Дэглэмийн давуу тал

Энэ дэглэмийг барьснаар 7 хоногт 4 хүртэл кг /2 долоо хоногт 8 хүртэл кг/-аар эрчимтэй турах боломжтойгоос гадна бие организм ядрах нь харьцангуй бага байдаг.

Дэглэмийн сөрөг тал

Энэ дэглэмийн хоолны хуваарилалт жигд биш юм. Архаг өвчтэй хүмүүс энэ дэглэмийг барьж болохгүй, харин барьсан тохиолдолд эмчийн байнгын хяналтанд байх шаардлагатай.

MongolMuscle.com
Орчуулсан:
Учирал