Булчингийн жин нэмэхийн тулд хэдий хэмжээний уураг уух ёстой вэ?

  • Судалгаанаас үзэхэд 2-3 грамм уургийг биеийн жингээр үржүүлсэнтэй тэнцхүйц хэмжээний уургийг өдөрт 6-8 хоолтой цэг идэх хэрэгтэй.

Хамгийн сайн чанарын уураг ямар уураг вэ?

  • Бодьбилдингийн тамирчдийн хэрэглэх дуртай хамгийн сайн чанарын уураг бол “Whey Protein” буюу сүүнээс гарган авсан уураг юм. Whey Protein нь хамгийн амархан шингэдэг уураг бөгөөд булчинд хэрэгтэй бүхий л амин дэм болон хүчлүүдээс бүрдсэн байдаг.

Уургийг хэзээ уувал зохистой вэ?

  • Уураг уухад маш тохиромжтой гурван үе байдаг. Тэдгээр нь өглөө босонгуутаа, бэлтгэл хийж дуусангуутаа, тэгээд унтахаас өмнө. Хэрэв жин нэмэх зорилготой бол, уургийг өдрийн турш хоолны оронд хэрэглэж болно.

Уураг ууснаар турах боломжтой юу?

  • Хэрэв жин хасах зорилготой бол уургийг хоолны оронд хэрэглэж болно. Учир нь уураг нь өег бөгөөд хүний биед амархан шингэж хүнд хэрэгтэй амин дэм эрдэс бодисуудаар хангадаг. Уураг нь хүнийг таргалуулах өөх тос болон чихэр агуулдаггүй учир жин хасахад хэрэглэж болох хамгийн тохиромжтой эрүүл хүнс юм.